Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1 тэрбум 694 сая төгрөгийн хадгаламжтай

342

Энэ удаад Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Түүний хөрөнгө, орлого хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

Орлого: Ерөнхий сайд У.Хүрэлсүх 160,7 сая төгрөгийн орлоготой байгаа нь өнгөрсөн жилээс 30 орчим саяар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн онд түүний орлого 134,9 сая төгрөг байжээ. Харин түүний гэр бүл нэг ч төгрөгийн орлогогүй хэмээн мэдүүлжээ. Уг нь өнгөрсөн онуудад 2,7сая төгрөгийн орлогтой байсан байна.

Орон сууц: Тэрээр нийтийн нэг орон сууц, зулсангийн нэг байшингаа хамтатган 162,4 саяар үнэлсэн байна. Өнгөрсөн онд хоёр орон сууцтай байжээ. 1,5 га газартай.

Тээврийн хэрэгсэл: Эрхэм ерөнхий сайд гурван тээврийн хэрэгсэлтэй. Mercedes Benz,ML320- 1, Harley Davidson- 1,Lexus,570- 1. Эдгээрийнхээ нийт үнэлгээг 284,0 сая төгрөг гэжээ.

Хадгаламж, зээл: Ерөнхий сайд У.Хүрэлсүх дотоодын банкинд 1 тэрбум 697,8 сая төгрөгийн хадгаламжтай байгаа нь ерөнхийлөгч, УИХ-ын дарга нартай харьцуулахад хамгийн их орлоготой нь байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here