12-р сарын 11 хүртэл тусгай үүргийн нислэг байхгүй

279

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудад 10 хоног сунгасан. Тиймээс энэ хугацаанд мөн тусгай үүргийн нислэг хийхгүй юм байна.

Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:

“Тусгаарлах байрнуудын асуудал бүрэн цэгцрээгүй байна. Энхсаран гэх мэт 10 гаруй газрыг цагдаагийн байгууллагад шилжүүлж бүх тусгаарлах байруудад дахин үнэлгээ хийж байна. Үүний дараа тусгай үүргийн нислэг авах асуудал яригдана. Ямартаа ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үйлчлэх ирэх 10 хоногт нэг ч нислэг авахгүй” гэлээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here