Улсын онцгой комиссоос хөдөө орон нутаг руугаа буцах хүсэлтэй 85 мянга орчим иргэнийг арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатайгаар буцаах шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулаад Хдээрх иргэдийг PCR шинжилгээнд хамруулахаар болсон бөгөөд шинжилгээг өчигдөр буюу 11-р сарын 29-өөс 20 цэг дээр авч эхэлсэн юм. Гэвч шинжилгээ авах цэгүүдэд маш их хүний бөөгнөрөл бий болоод байна.
Өчигдөр/2020.11.29/-ний өдөр шинжилгээ авах зарим цэгүүд ийнхүү хүний бөөгнөрөл үүсч, халдвар хамгаалалтын дэглэм ноцтой зөрчигдсөн юм. Үүнээс гадна шинжилгээ авах цаг болн явах унааны бүртгэл хийх ёстой 119.мн цахим хаягт нь асуудал үүсч, иргэдийн шинжилгээний цагийг өөрчлөх, байршлыг нь солих гэх мэт хүндэрүүлд гарч байгааг иргэд хэлж байсан юм.
Шинжилгээ өгөх 20 цэгийн байршил: