10308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрчээ

422

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. [Tweet “Өчигдөр нийт 10308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрчээ.”] [Tweet “Үүнээс Улаанбаатарт хоёр хүнээс илэрч нийт 77 болж байна.”]

БГД-21,

СБД-12,

СХД-10,

ХУД-7,

БЗД-25,

ЧД-1,

БНД-1 тохиолдол бүртгэгджээ.

[Tweet “Сэлэнгэ аймагт таван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 179 халдвартай болжээ.”] Бусад халдварын голомтуудад нэмж халдвар бүртгэгдээгүй байна.

Дархан-Уул-44,

Говьсүмбэр-3,

Дорноговь-21,

Орхон-22,

Архангай-2 халдвартай хүн байна. Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал болох 200 гаруй хүнийг тусгаарлан, шинжилж байна. Одоогоор 120 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 
[Tweet “Дотоодод халдвар авсан хүний тоо 348, улсын хэмжээний нийт халдварын тоо 791 болжээ.”]ХӨСҮТ-д маш хүнд гэсэн оноштой хоёр хүн байсан бол бие нь тогтвортой болж байна. Хүнд гурав, хүндэвтэр 24 байна. Нас 2-91 насны хүмүүс байна. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд гэсэн оноштой дөрвөн хүн байна. харин хүнд-1, хүндэвтэр-52 хүн байна.

[Tweet “Нийт халдвар авсан хүмүүсийн насыг ангилж үзбэл, 0-15 насны 78 хүн байна. 70-аас дээш насны 9 хүн байна.”]

хариулах

Please enter your comment!
Please enter your name here