Гацсан иргэд буцаж эхэллээ

568

Улаанбаатар хотод гацсан 85 мянган иргэнийг өнөөдрөөс орон нутаг руу буцааж эхэллээ. Нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бол хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож эхэлсэн юм.

[Tweet “16 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1362 зорчигч, Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байгаа юм.”] Бэлтгэл ажлыг хангаж 7 байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх автобуудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийж ажиллаж байна.
[Tweet “Иргэдийг нэвтрүүлэх ажлыг Драгон, Лавай, Тэнгэр авто буудлууд дээр тус тус зохион байгуулж байна.”] Орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажлыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг, нийслэл, аймгийн онцгой комисс, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
“Ковид 19” вирусын тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжид үе шаттайгаар зохион байгуулж зорчуулах ажлыг хийнэ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here