Улаанбаатарт 17-19 градус хүйтэн байна

234

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

[Tweet “Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.”]

2020 оны 12 дугаар сарын 03ы 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

[Tweet “Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, Увс нуурын хотгороор ялимгүй цас орно.”] Бусад нутгаар цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here