А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн үйлчлэгч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан

326

Нийслэлээс энэ сарын 2-нд коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгдсэн билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооноос эдгээр тохиолдлууд батлагдсан бөгөөд бүгд нэг гэр бүлийн хүмүүс байжээ. 

Одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эдгээр иргэдийн маршрутыг тогтоож, дуусаад байна. Батлагдсан тохиолдлуудын дунд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлчилгээний ажилтан байгаа бөгөөд оршин суудаг гудамж, хороолол болон Ерөнхий зөвлөлийн байрыг халдваргүйжүүлэх ажил хийгдэж дуусжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын 50 гаруй хүнийг тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Тухайн хүнтэй ойрын хавьтал гэдэг нь 2 метр хүртэл байсан иргэдийг тусгаарласан. Тэрнээс бол дарга, цэргийг ялгаж тусгаарласан зүйл байхгүй. Тус газрын үлдсэн ажилтнуудыг гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй хэмээн буцаасан” хэмээв.

ШЕЗ-ийн эх сурвалжаас нөхцөл байдлыг тодруулахад “Манай байгууллага 100 гаруй хүнтэй. Үүнээс 50 орчим нь гэрээсээ ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 12-оос доош насны хүүхэдтэй хүмүүс нь гэрээсээ ажиллаж, онц чухал шаардлага гараагүй тохиолдолд ажлын байран дээрээ очихгүй байгаа. Манай байгууллагад ажилладаг ” байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here