ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
[Tweet “24 цагийн байдлаар 20200 хүнд шинжилгээ хийхэд 11 халдвар шинээр илэрсэн байна.”]Энэ нь өмнөх өдрөөс нэгээр буурсан үзүүлэлт.Дээрх шинэ халдварын гурав нь Улаанбаатар хотод /өмнөх хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнээс, нэг нь автобус баазын жолооийн ойрын хавьтлаас илэрсэн/,
Сэлэнгэ аймагт дөрвөн халдвар/гэр бүлийн болон ойрын хавьтал/,
Дорноговь аймгийн Замын–Үүд суманд мөн дөрвөн хүнээс халдвар илэрсэн.
[Tweet “Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй.”]Улсын хэмжээнд 397 хүн дотоодоосоо халдвар авсан байна. Зөөвөрлөгдөн орж ирсэнтэйгээ нийлээд 842 болжээ. Үүнээс эдгэрсэн 368, ажиглалтад 35, гэрийн хяналтад 11, үлдсэн нь ажиглалт, тандалтад байна.
Сэлэнгэ аймагт мөн өвчтөн авч эмчилж эхэлсэн. Одоогоор дөрвөн хүн эмчлүүлж байна.
Л.Зэндмаа: 70 мянган хүнээс 48 цэгт шинжилгээ авна
-[Tweet “Нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим иргэнд коронавирусийн шинжилгээ хийнэ.”] Халдвар голомтлон гарсан болон эрсдэлт бүлгийн хороодын өрхийн иргэдийг шинжилгээнд хамруулна. Олон ам бүлтэй эсвэл хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд юм уу байшинд олноороо амьдардаг, үйлчилгээний ажил эрхэлдэг гишүүнтэй өрхүүдээс шинжилгээ авна.
Уг үйл ажиллагааг дүүргүүдийн хороод, онцгой комисс, дүүргийн ЭМТ, өрхийн ЭМТ-үүд зохион байгуулна. Шинжилгээ хийх цэгүүдийг бэлэн болгох, шинжилгээнд хамрагдах иргэдийг сонгох ажлууд хийгдэж байна. [Tweet “Нийслэлийн хэмжээнд 48 цэгт шинжилгээг авна.”]