Капитал банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа учир Капитал банк дампуурч байгааг Монгол банкнаас зарлалаа. Капитал банк өнөөдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтай ажээ.
Харин тус банкны нийт алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хадгаламжийн даатгалын корпораци иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банкинд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгох юм.
Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256,000 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан байна.
Хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан байгаагаас иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгох юм.