Монголчууд бид эрт дээр үеэс Өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ”Зулын 25″ буюу “Богд ламын дүйчин” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхтэй. Зулын 25-н 2020 оны 12 дугаар сарын 10-ны Пүрэв гарагт тохионо.
.Сүсэгтэн олон цар тахлын энэ хүнд үед гэрээсээ даган баясаж, буянд шамдан өнгөрүүлэхийг МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриаллаа.
БОГД ЛАМЫН ДҮЙЧИН, ЗУЛЫН 25-НЫ ХӨТӨЛБӨР /Хэвлэл мэдээлэл, цахим орчинд шууд явагдана/
2020.12.10 Пүрэв гараг
06:30 Тэгчэн сожин МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц /ТВ-5, ТВ-9, Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудас, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/
08:00 – 22:00 Богд ламын чого Гандан дуганд /ТВ-5, Гандантэгчэнлин хийд, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/
08:00 – 22:00 Сандуйн чого Очирдарийн дуганд /ТВ-9, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудас шууд дамжуулна/
11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын айлдвар, мэндчилгээ. /МҮОНРТ, ТВ-5, ТВ-9, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/
12:00 Богд ламын дүйчин Зулын 25-ны дүйчин өдрийн номын айлдвар /ТВ-5, ТВ-9, Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудас, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/
20:00 1,000 зул өргөх ёслол Covid-19 цар тахал түргэн амирлах, өвдсөн хүмүүс эрүүл байхад зориулна. /Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудсаар шууд дамжуулна/
Эх сурвалж: МБШТ Гандантэгчэнлин хийд