Прокурорын орлогч нарыг МАН-ынхан голжээ

997

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр/2019.04.08/ зарлиг гаргаж Улсын ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарыг албан тушаалаас чөлөөлж улмаар УИХ-ын дарга Г.Занданшатарт прокурорын орлогч нарыг томилох “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээжээ.

Зөвшилцөх тухай албан бичигт:

“…Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.

Харин прокурорын орлогчийг томилох тухай асуудлыг МАН бүлгийн хурлаараа авч хэлэлцээд дээрх хоёр эрхмийг хоёуланг нь “голжээ”.

Учир нь энэ хоёр эрхэм хоёулаа прокурорын анхан шатны нэгж удирдаж үзээгүй. С.Алиманцэцэг нь Ерөнхийлөгчийн ҮАБЗ-ийн зөвлөх А.Гансүхийн хүн. Харин М.Чинбат нь Сүхбаатар аймгийн орлогч прокурор байхдаа ажлын хариуцлага алдаж тушаал буурсан нэгэн аж. Тиймээс МАН-ын гишүүд бүлгээрээ хэлэлцэхээс татгалзжээ.

Максимын Чинбат нь:

  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Содонгийн Алиманцэцэг нь:

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилсон. Өвөрхангай аймгийн харъяат түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “З.Энхболдын хүн” гэх яриа ч гараад байгаа билээ. Харин ерөнхий прокурорын орлогчдын нэрсийг ийн санал болгосон ч буцаагдах бололтой.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here