Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 14-өөс эхлэн хөл хориог сулруулах шийдвэр гаргасан. Ингэхдээ одоо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа 18 чиглэлийн байгууллагын тоог 34 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Ажиллах зөвшөөрөлтэй 34 байгууллатай танилц!
Үүнд:
1. Хүнсний худалдалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
2. Барилгын материалын худалдаа
3. Модны зах
4. Авто техникийн зам
5. Ресторан
6. Кафе
7. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/
8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
9. Хүргэлтийн хоол
10. Кофе шоп
11. Хувцас захиалга, засвар
12. Гутал захиалга засвар
13. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар
14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
15. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захилга, засвар
16. Цүнх захиалга, засвар
17. Нүдний шил захиалга, засвар
18. Цоож, түлхүүр засвар
19. Цаг засвар
20. Хими цэвэрлэгээ, угаалга
21. Гэрэл зураг
22. Айл нүүлгэх үйлчилгээ
23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
24. Нийтийн бие засах газар
25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
26. Авто застар /агрегат, кузов/
27. Дугуй засвар
28. Автомашин угаалга
29. Автомашины доторлогоо
30. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
31. Авто зогсоол /битүү, ил/
32. Нийтийн байрны үйлчилгээ
33. Барилга засвар
34. Таксины үйлчилгээ
Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:
– Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
– Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
– Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
– Үсчин
– Амралт, жуулчны бааз
– Зочид буудал
– Дэн буудал
– Түргэн үйлчилгээний цэг
– Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг