Хотын даргын зургаан орлогч тодорхой боллоо

375

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Ингэснээр хотын даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Ш.Анхмааг томилжээ.

Харин Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбат,

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргал,

Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүх,

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагай нарыг  томилжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here