Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол илэрлэсэн байна

546

Өчигдөр нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол илэрлээ. Энэ кластераас өчигдөр 2 тохиолдол илэрсэн. Ингээд нийт 20 боллоо. Өмнө нь халдвар авсан голомтот бүс нутагт амьдардаг 2 хүнээс анхны тохиолдол гарсан. Үргэлжлүүлэн тандан судалж, хавьтлыг илрүүлж байна. Ойрын болон хоёрдогч хавьтлын 645 хүнийг олж, 266 хүнийг ажиглах байранд тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эдгээр 469 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ажилтан, өвчтөн, сахиур 376 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

Хүн ардын дунд халдварыг тархаахгүйн тулд голомтыг хянах ажлыг зохион байгуулж байна. Иргэд сандрах хэрэггүй. Голомтыг хянах ажил үргэлжилж байна. Амны хаалтаа зүүдэг, ариун цэврээ сахидаг хүн хавьтал болсон ч халдвар илрэхгүй байна.

24 ЦАГИЙН ХУГАЦААНД УЛААНБААТАРААС БУСАД ГОЛОМТОД ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ БАЙНА.

                                                                       Эрүүл мэндийн яам.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here