Автомашины хөдөлгүүрийн утаа хүний эрүүл мэндэд хамгийн хортой болохыг НҮБ анхааруулж байна

392

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа, тортог, гурван том дулааны цахилгаан станцын утаа, хөрсний бохирдол зэргээс үүсдэг гэж үздэг.

Манай улсын хэмжээнд 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянга,15-20 жилтэй 237 мянга, 10-14 жилтэй 224 мянга, 7-9 жилтэй 95 мянга, 4-6 жил ашигласан 66 мянга мянган машин манай улсад холхиж байна.

 Нийт тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Дээр нь нийтийн тээвэр, том оврын автобуснууд бохирдлыг улам ихэсгэдэг. 

Учир нь автомашины утаа нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг болохыг ДЭМБ тогтоосон.

Үүний улмаас амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг, сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, бие ядрах сульдах цаашлаад хорт хавдар үүсэх, ураг эхийнхээ хэвлийд өсөлт нь зогсох зэрэг ноцтой үр дагавар гарч байгаа юм. Өвлийн улиралд царцсан автомашин тэр дундаа хуучин автомашин хорт утаа маш их ялгаруулдаг байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here