Хатуу хөл хорио тогтоосонд хугацаанд 15 байгууллага л ажиллана

622

Нийслэлд энэ сарын 23-ны 06.00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхыг Нийслэлийн Онцгой комисст чиглэл болголоо.

Үүнд,

  • Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
  • Нийтийн тээвэр, зөвөөшөрлтэй такси үйлчилгээ
  • Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
  • Банк
  • Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгай чиг үүргийн байгууллага
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, наториат
  • Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулуах/
  • Хүүхэд хамгалалал, асрах байгууллага
  • Оршуулгын үйл ажиллагаа

хариулах

Please enter your comment!
Please enter your name here