Улаанбаатар хотод дахин 14 хоног хөл хорио тогтоолоо

798

УОК-оос хөл хориог дахин 14 хоногоор сунгах хүсэлтийг Монгол улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлсэн. Энэ саналыг Засгийн газар хүлээн авч энэ лхагва гарагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгалаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06 хүртэл өмнө ажиллах 13 чиглэлийн байгууллага дээр хүүхэд хамгаалал болон зарим төрийн байгууллагын үйлчилгээг нэмж, нийт 15 байгууллагаас бусдын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ.

[Tweet “2020 оны 12 дугаар сарын 21-ний 11.00 цагийн байдлаар 993 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 392 нь зөөвөрлөгдсөн, 601 нь дотоодын халдвар юм.”] Үүнээс:
– Улаанбаатарт 206
– Архангай аймагт 3
– Говьсүмбэр аймагт 4
– Дархан-Уул аймагт 45
– Дорноговь аймагт 32
– Орхон аймагт 25
– Сэлэнгэ аймагт 216
– Энхсаран тусгаарлалтын байранд 49
– ХӨСҮТ-д 17
– Цэргийн төв эмнэлэгт 4. Улсын хэмжээнд 41 тусгаарлах байранд Монгол Улсын 1,568, гадаадын найм, нийт 1,576 иргэн байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Халдвар гарсан бусад аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here