Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан 14 тохиолдол гарчээ

520

2020.12.21-24-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 815 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 662 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

–  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3

–  Мөргөлдөх хэлбэрээр-6

–  Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

–  Онхолдох хэлбэрээр-1  тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.24-ны шөнийн 00:45 цагийн орчим Дундговь аймгийн Өлзийт сум 2-р багийн нутаг дэвсгэр  шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М-ын амь нас хохирсон  хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр 

 Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлээс сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here