Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэг мөн Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад байрлах нийт 92 зах, дэлгүүр, 12 эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8700, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 8000-10500, үхрийн цул мах 10000-11500, адууны мах 8500, ямааны мах 8000 төгрөгийн үнэтэй байна.
Харин үхрийн ястай мах 8000-10500 төгрөг болж 500-1000 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-11500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.
[Tweet “Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 4.4 тонноор өсч 41.4 тонн байна.”][Tweet “Хяналт шалгалтад хамрагдсан нийт 92 зах, дэлгүүрийн 81-т нь өндөг байхгүй байна.”] Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
[Tweet “Хяналт шалгалтад хамрагдсан нийт 12 эмийн сангаас 6-д нь спирт байхгүй байна.”]Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 98 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 65, чатботод 20, дуут шуудангаар 5, ибаримт апликэйшнээр 8 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 68 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 11 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 19 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна.