[Tweet “КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай.”] Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийхээ ЭМЯ-аас онцлоод буй.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын дагуу НЭМҮТ, НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд “Байгууллагад суурилсан идэвхтэй тандалт”-ыг зохион байгуулж эхэлжээ.
[Tweet “Үүнд ажил, үйлчилгээгээ явуулж буй 32 байгууллагын 5974 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамруулсан байна.”]
Цаашид, НЭМҮТ-ийн КОВИД-19 өргөжүүлсэн тандалтын багийн зөвлөмжийн дагуу дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг 7 хоног бүр шинжилгээнд хамруулж, тогтмол тандалт хийх юм байна.