Шүүхийн тухай хуульд орж буй хамгийн ноцтой өөрчлөлт бол Шүүгчдийг сонгон шалгаруулдаг “Шүүхийн Ерөнхий зөвлөл”, шүүгчдэд сахилгын хариуцлага тооцдог “Шүүхийн сахилгын хороо”-ны гишүүдийн олонхийг УИХ-аас томилдог болох юм.
Ингэснээр ХЭН шүүгч болгох, ХЭН шүүгчид сахилгын хариуцлага тооцохыг УИХ-аас томилогдсон намын утсан хүүхэлдэйнүүд мэддэг болно. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийг санал болгож, УИХ томилох гэнэ.
Шударга шүүгчид шахагдаж , ялсан намын хонгилын шүүгчид эрх мэдэлтэнгүүдэд үйлчилж, энгийн иргэд шүүхээр яллуулна. “Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ гээчийг яг ийм байдлаар эрх баригчид томилсноор өнөөдөр Үндэсний ТВ –ийн байр суурь” НАМЫН ҮНЭН “ сонины байранд очсон гашуун түүх шүүх дээр давтагдана. Худлаа гэвэл Өнөөдөр Үндэсний ТВ-ийн захирлаар МАН-ын Хэвлэлийн албаны дарга асан Н. Дэмбэрэл томилогдчихоод сууж байна. Эмгэнэл биш үү ? МҮОНРТВ-ийн “Үндэсний зөвлөл” сонгогдох үеэр манай салбарын НАМЧИД ордноор дүүрч, өрөө өрөө хэсэн улс төрчдийг лоббидож явсаар сонгогддог болсон нь нууц биш. Тэгвэл одоо “Шүүхийн Ерөнхий зөвлөл”, “Шүүхийн сахилгын хороо”-нд орж шүүх салбарт улс төрчдийн гал хөл болох гэсэн хуулийн салбарын НАМЧИД ордны өрөө хэсэн , улс төрчдийг хормойдох үлдэж байна.
Үндэсний ТВ ялсан намын ЦАНГИНУУР ЦАГААН ХООЛОЙ болсноор харыг цагаан, цагааныг хар болгож олны тархи угаадаг. Шүүх ялсан намын ЦАВЧУУР СҮХ болсноор худлыг үнэн, үнэнг худал болгож, асар олон хүнийг ХЭЛМЭГДҮҮЛНЭ.