Өглөөний 05:00 цагаас эхээлсэн газар хөдлөлтийн голомт нь Хөвсгөл аймгийн Ханх сум. Тус суманд өглөөний 05:00 цагаас эхлээд 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт 100 гаруй удаа болсон байна. Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлт нь магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ [Tweet “магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна.”]
Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн. Барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна.
[Tweet “Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991 онд бүртгэгдэж байжээ.”]Уг ауудлаар аймгийн Шуурхай штаб мэдээлэл хийснийг Хөвсгөл телевиз дамжуулжээ.