Сонгинохайрхан дүүргийн амбулаторид шинэ лабораторийг ашиглалтад оруулжээ

319
Ковид-19 халдварын үед ЭМЯ-аас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораториудыг нэмж байгуулахаар болсон. Энэ хүрээнд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд PCR шинжилгээний лабораториудыг ашиглалтад оруулсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн амбулаторид ийнхүү шинэ лабораторийг ашиглалтад оруулсан байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Сонгинохайрхан дүүргийн салбар амбулаторид ажиллаж, шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийг явцтай танилцлаа.

СХД-т лаборатори байгуулагдсанаар шинжилгээ өгөх шаардлагатай иргэд цаг алдалгүй  оршин суугаа газраа шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж байна. Цаашид дүүрэг болгон өөрсдөө тандалтаа хийдэг, өөрсдийн гэсэн лабораторитой болж байна.
Удахгүй Хан-Уул, Баянзүрх дүүргийн ЭМТ-д шинээр лабораториуд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр улсын хэмжээнд молекул биологийн нэгдсэн сүлжээ лабораторитой болж байна гэсэн үг  юм. Цаашид зөвхөн коронавирусийн халдварын үед гэлтгүй бусад төрлийн халдварыг оношлох боломжтой болж байна.

                                                                                    Эрүүл мэндийн яам.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here