2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

729
[Tweet “Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо.”] Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.
Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5500.6 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Архангай аймаг 5398.8 мянган толгой, Төв аймаг 4887.5 мянган толгой, Хэнтий аймаг 4666.4 мянган толгой, Өвөрхангай аймаг 4479.1 мянган толгой мал тоолуулжээ.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here