Хөвсгөл аймагт одоо ч газар хөдөлсөөр байна

379

Хөвсгөл аймгийн Ханх суманд одоо ч газар хөдөлсөөр байгаа тухай Ханх сумын шуурхай штабын дарга Д.Баасансүрэн ярьжээ. Мөн тэрээр 30 минутын зайтай чичирхийлэл өгч байгааг ч онцолжээ. Ханх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсээр байгаа тул иргэд, оршин суугчдын айж, сандарсан байдал ч төдийлөн арилаагүй байгаа ажээ.

Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Ханх суманд 19:10 цагт 4.8 магнитуд,20:01:15 цагт  3.8 хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Мөн өнөөдөр Хөвсгөлөөс гадна Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос зүүн тийш 13 км-ийн зайд 3.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ нь хүчтэй хөдлөлтөд тооцогдохгүй ч Өлгий хотын бүх оршин суугчдад мэдрэгдэж, багагүй сандарчээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here