Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2000 малчин өрхөд тусламж үзүүлнэ

808

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээр болжээ.

Тусламжийн цуваа Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг зургаан аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Улаанбаатар хотоос хөдөллөө.

Хүмүүнлэгийн тусламжийг  Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12 дугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймагт үзүүлж байгаа юм.

Тодруулбал, Малын эрдэс тэжээлийн  нэг өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.

                                    Эх сурвалж: Монголын Улаанзагалмайн нийгэмлэг

хариулах

Please enter your comment!
Please enter your name here