САЙХАН МЭДЭЭТЭЙ ӨДӨР АЛТАН ГАРТАЙ ЭМЧ НАРТАА БАЯРЛАЛАА

714
 Орон нутагт Онлайнаар хийсэн нярайн анхны хүнд хагалгаа гэж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмч маань утсаар холбогдож хэллээ. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ Нярайн тасгийн хамт олон ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй телемедицинээр холбогдон 1300 гр жинтэй төрөлхийн 12 хуруу гэдэс битүү нярайд онлайнаар мэс заслыг амжилттай хийжээ.
Цар тахлын энэ хүнд үед яаралтай тусламж авах, яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай иргэд хохирч үлдэх эрсдэл үүсч байгаа. Тиймээс бүх аймгийн эмнэлгүүдийг 3 дахь шатлалын эмнэлгүүдтэй 24 цагийн горимд шилжүүлж, зөвлөх эмч нарын багт алсын зайн мэс ажилбар хийх боломжийг цаг алдалгүй олгож, онцгойлон зохион байгуулж ажиллахыг УИХ-ын чуулганы хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хэлсэн.
ЭЛЭГ БҮТЭН ХӨВСГӨЛ хөтөлбөр… 2020 онд Миний бие санаачлан Хөвсгөл аймгийн зүүн болон урд бүсийн 7 сумын эмнэлэгт МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ нэвтрүүлээд байна. Шаардлагатай үед хөдөө алслагдсан багт очиж онлайнаар аймгийн нэгдсэн эмнэлэгтэй шууд холбох, 3 дугаар шатлалын эмнэлгийн эмч нараас зөвлөгөө авч яаралтай тусламж үзүүлэх боломж бүрдсэн.
2021 онд бүх сумын эмнэлэгт Мобайл технологи нэвтрүүлж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийх лаборатори, тоног төхөөрөмжөөр хангана. 2018 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн Монгол Улсын гавьяат эмч Н.Энхравдан, тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, мэс заслын эмч А.Цэнджав, нярайн зөвлөх эмч С.Энхтуяа тэргүүтэй багийг Хөвсгөл аймагтаа урьж хөдөө орон нутагт хийх боломжгүй маш хүнд мэс заслийг 10 гаран хүүхдэд амжилттай хийсэн. Ийм мундаг эмч нар ирснийх гээд аймгийнхаа бүх сум, эмнэлгийн хүүхдийн эмч нарыг авчирч сургалт хийв. Маш нарийн мэдлэг олгосон, үнэхээр хөдөөгийн эмч нарт хэрэгтэй, чанартай сургалт болдог юм билээ. Эдгээр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эмч нартайгаа ярьж байгаад мэс заслийн нарийн мэргэжлээр аймгаасаа нэг хүн сургаж байгаа.
 Онлайн мэс заслыг гардаж, амжилттай хийсэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч Д.Эрдэнэбаатар, Г.Төгсбаяр, Б.Төгөлдөр Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмч: П.Түмэнжаргал, С.Бямбасүрэн, Нярайн эмч: Ж.Нямхүү, Л.Мөнхцацрал, Мэс заслын сувилагч: Ч.Гүнсэнноров, сувилагч Б.Долгорсүрэн, Э.Мөнхзул, туслах сувилагч Ц.Ганчимэг нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье ээ…

хариулах

Please enter your comment!
Please enter your name here