Ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан амьд сэрүүн асан бол өнөөдөр 57 нас хүрэх байжээ. Түүний төрсөн өдөр буюу жил бүрийн 04-р сарын 20, нас барсан өдөр болох 10-р сарын 02-ны өдөр түүний журмын нөхөд, хамтран зүтгэгчид, хамаатан садан, МоАХ-ныхон хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай юм.
Уламжлал ёсоор өнөөдөр ч түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Гэхдээ өнөөдөр С.Зориг агсны ах С.Баяр, дүү С.Оюун нар ирсэнгүй.
С.Зориг агсны хэлсэн үгнүүдээс:
- Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
- Бидний хувь заяа бидний гарт л байна.
- Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
- Ард түмэн үнэнийг өөрсдөө мэдэрч чаддаг.