БНСУ-аас 163 хүн эх орондоо иржээ

936

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр  20.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 163 хүн эх орондоо иржээ. 

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-наас хойш Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдсэн 40 орчим тусгай үүргийн онгоцоор 7000 орчим иргэн эх орондоо ирсэн байна.

Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу:

-Хоёрдугаар сарын 03, хоёрдугаар сарын 26-нд – Сөүл,

-Хоёрдугаар сарын 10-нд-Токио,

-Хоёрдугаар сарын 24-нд -Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийнэ. Уг нислэгүүдээр 850 орчим иргэнээ татаж авахаар тооцоолжээ.  

хариулах

Please enter your comment!
Please enter your name here