ХӨСҮТ-д шинжилгээний хариуг 21-31 цагийн хооронд гаргаж байна

288
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн удирдлагууд болон ажилтан албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцжээ.
[Tweet “Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.”] Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмнэ.
Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байсан.  Харин одоо ажиллаж байгаа [Tweet “гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31 цаг , нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байгаа аж.”]
ХӨСҮТ нийтдээ 554 ортой бөгөөд 330 ор нь халдварын өвчлөлтэй хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт 222 иргэн байгаагаас 208 нь шинжилгээний хариу нь батлагдсан өвчтөнүүд байгаа бол 14 нь сэжигтэй тохиолдол байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс тус эмнэлгийг 400 ор бэлдэх шаардлагатай гэсэн тул Элэгний тасгаа бэлдсэн бөгөөд [Tweet “өрх бүрээс шинжилгээ авахаар өвчлөл ихэснэ гэж тооцоолон бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.”]

хариулах

Please enter your comment!
Please enter your name here