МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-[Tweet “Өнөөдөр засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг боловсрууллаа.”] Манай засгийн газар халамж буй ажлын байр гэдэг философийг баримтална. Улсын эдийн засаг иргэн бүрийн орлогоос бүрддэг. Бидэнд огцом эдийн засгийн өсөлт шаардлагатай. Иймээс засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөх болно. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тогтвортой орлого, орон сууцтай болгох нь 2024 оныг хүртэлх дунд хугацааны хөтөлбөр байна. Бид цар тахлын эсрэг хариу үйлдэл хийх хэрэгтэй байна. Өмнөх Засгийн газрын цар тахлын үеийн бодлогууд оновчтой байсан. Энэ суурин дээр бид ирээдүйг харна. Засаг газар эхний 100 хоногтоо вакцинжуулалтын ажлыг эхлүүлж Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор дуусгана. Эзэндээ ээлтэй үхэр жилд монголчууд цар тахлыг ялж, эдийн засгаа сэргээнэ.
ИРЭХ ГУРАВДУГААР САРЫН 01-НЭЭС ЭХЛЭН ХҮН АМЫН 60 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛНА
Бид урьдын адил халамжийн бодлогыг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн судалгаа гарсан. Тиймээс шинэ амьдралын хэв маяг шилжих хэрэгтэй.[Tweet “Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бизнесүүдээ нээнэ.”] 10 их наядын цогц төлөвлөгөө эрүүл мэнд, эдийн засаг хоёрт зориулагдана. Дахин хөл хорио аль болох тогтоохгүй байхыг хичээнэ. Хэрэв тогтоохоор болвол 14-21 хоногийн өмнө мэдэгдэнэ. Ирэх гуравдугаар сарын 01-нээс эхлэн хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр сая гаруй иргэнийг вакцинжуулна. Тэрнээс өмнө вакцинуудаа татан авах ажиллагааг зохион байгуулна. Эн тэргүүнд эрүүл мэндийн ажилчид, суурь өвчтэй, ахмад настнуудыг вакцинжуулна. Бид энэ тал дээр БНХАУ, ОХУ, Энэтхэг, Япон улсуудын Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Олон мэдээлэл дунд иргэд төөрч байна.
Үйчлүүлэгчтэй шууд харьцдаг, дам харьцдаг бизнесүүд гэж ангилна. Өмнө нь 12-13 стандарт байсан бол одоо хоёр стандарт руу шилжилж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулж, хүргэлтийн үйлчилгээг бодлогоор дэмжинэ. Хилийн тусгай бүс байгуулж, бизнесийн уулзалтуудыг хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн банкуудыг бэлэн бус гүйлгээний чиглэл рүү орохыг зөвлөсөн.
АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХОЁР ИХ НАЯДЫН ЗЭЭЛИЙГ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ НИЙЛҮҮЛНЭ
[Tweet “Засгийн газрын эхний 100 хоногт багтааж 16 удаагийн нислэгээр 2560 иргэнийг авчрахаар бэлдэж байна.”] Тусгаарлах байр гэхгүй зочид буудлуудад халдваргүй бүс бий болгоод иргэдийг тусгаарлах чиглэлээр үе шаттай ажиллана. Ажлын байрыг дэмжих хоёр их наядын гурван жилийн 3 хувьтай зээлийг зах зээл рүү нийлүүлнэ. Нэг их наяд төгрөгийг нь Хармагтайн ордод нийлүүлнэ. Ажлын байр нь цомхотгогдсон 5000 залуучуудыг сар бүр тусгай хөтөлбөрт хамруулна. Томоохон төслүүдэд шаардлагатай гагнуурчин, жолооч зэргийг бэлгэнэ. Төгсөхдөө нэг сая төгрөг авна. Улаанбаатар хотын залуу хөдөө ажилвал нэмэлт тэтгэлэг өгнө, цаашид сурах боломжоор хангана. Эдгээр залуучуудыг ажлын байраар хангасан газруудын татварыг хөнгөлнө.БАРИЛГЫН КОМПАНИУД ҮНЭГҮЙ ГАЗАР, ҮНЭГҮЙ ДЭД БҮТЭЦ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
[Tweet “Орон сууцжуулах 3 их наяд төгрөгийн төлөвлөгөөг боловсруулсан.”]Барилгын компаниуд үнэгүй газар, үнэгүй дэд бүтэц дээр Засгийн газартай хамтарч ажиллана. Барилгын мкв-ын үнийг Засгийн газрын хүссэн хэмжээнд хүргэвэл ипотекийн зээлээр хангана. Монгол банкны дахин санхүүжүүлэх репо зээлийн нөхцлийг сайжруулж, хувийн хэвшлээ дэмжинэ. Үүний хүрээнд 300-500 сая төгрөгийн зээлийг иргэд, аж ахуй нэгжид олгоно. Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг боловсруулсан. Хаврын тарилалтын 100 тэрбум төгрөгийн зээл, ноолуур бэлтгэлийн 200 тэрбум төгрөгийн зээл, малчдыг дэмжсэн 200 тэрбум төгрөгийн зээлийг тус тус боловсруулсан. Эрдэнэтийн зэсийг баяжуулж, Тавантолгой нүүрсийг угаая гэж ярьсан. Гэхдээ төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. 12 өдрийн хөл хорио дууссаны дараа хувийн хэвшлийнхэнтэй төр уулзалт хийнэ. Улсын төсвөөс мөнгө гарахгүй. Хамгийн сайн халамж бол ажлын байр. Иргэдийн оролцоо үүн дээр тун чухал. Нэг өрх-нэг шинжилгээ тун хүнд сонсогдож байгаа. Гэхдээ ингэж л байж бид ногоон, шар бүс рүү орно. Нэг дахин хохирол амсах томоохон эрсдлийн өмнө бид байна.