Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эхний ээлжид “Pfizer” болон “AstraZeneca” вакциныг Монголд оруулж ирнэ. Тээвэрлэлт болон хадгалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангасан талаараа мэдэгдсэн.
Тэгвэл үүний дараа эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Энэ сарын 23-ны өдрөөс Pfizer-BioNTech компанийн вакцин болон AstraZeneca компанийн вакцинаар дархлаажуулалтыг хийж эхэлнэ” гэж өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, дээрх хоёр компанийн үйлдвэрлэсэн вакцин энэ долоо хоногтоо багтаж Монгол Улсад ирж, ирэх долоо хоногоос хүн амын дунд вакцинжуулалтыг эхлүүлнэ гэжээ.