Л.Энх-Амгалан: БСШЯ 2021 оны бүх тендер, худалдан авалтаа ХАҮААГ-т шилжүүлж байна

427
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шийдвэр гаргаж тус яаман дээр 2021 онд зарлагдсан бүх тендер, худалдан авалтыг Худалдан авах үйл ажиллагааны газар/ХАҮААГ/-т шилжүүлжээ. Тэрээр БШУЯ бол тендерийн яам биш, Барилгын яам биш учир тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа аж.
Өмнө нь боловсролын салбарын буюу суругуль, цэцэрлэгтэ холбоотой барилга байгууламж, засвар үйлчилгээний тендер, худалдан авалтуудыг БШУЯ-аас зохион байгуулж хийдэг байсан юм. 
Цаашдаа барилгын холбоотой асуудлыг барилыг яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана.
Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай гэж үзэж байгаагаа ч онцолжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here