Коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.19/11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр өнгөрсөн 24 цагийн хугацааны нөхцөл байдал болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны явцыг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
[Tweet “Өнгөрсөн 24 цагт нийт 47110 хүнд шинжилгээ хийснээс 58 хүнээс шинээр халдвар илэрсэн.”] Үүний 48 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс илэрсэн бол 10 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын явцад илэрсэн байна. Үүний найм нь ойрын халдварынх, хоёр нь шинээр илэрсэн халдвар байна. [Tweet “”Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээс нийт 47 хүнээс халдвар илэрсэн нь баталгаажлаа.”]“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээс илэрсэн 47 тохиолдлыг задалж үзвэл:
БГД-ийн 3,12,25-р хороо, БЗД-ийн 26-р хороо, СБД-ийн 18-р хороо, СХД-ийн 6,7, 18, 3139-р хороо, ХУД-ийн 2, 4-р хороо, ЧД-ийн 2,6,12-р хорооноос тус тус илэрсэн байна.
Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол нийтдээ 2551 болсон. Орон нутгаас нэмж халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 717 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд 625 хүн хөнгөн, 84 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, нэг хүн маш хүнд байна.