Тухайлбал, [Tweet “Ийгл ТВ-ийн захирал асан А.Амундраг олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон байна.”] А.Амундра саяхан МАН-д элссэн юм. Тэрээр Улстөрийн болон нийгмийн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, удирдан хэрэгжүүлсэн туршлагатай нэгэн юм.
Харин [Tweet “Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ.”] Тэрээр 2017 оноос МУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна.
Түүнчлэн Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллахаас гадна “Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.
Нийгэм, эдийн засгийн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд болон бизнесийн салбарт, төрийн албанд ажилласан туршлагатай.
Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан тэрээр төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.