З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг АТГ-ын дарга, дэд даргад томилохыг ХЗБХ-оор дэмжлээ

535

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын eрөнхийлөгчийн санал болгосоноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын eрөнхийлөгч З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргаар томилуулах санал хүргүүлсэн юм. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн харъяат бөгөөд eрөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосон хүн аж. Харин дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь Төв аймгийн харъяат нэгэн юм.

Ингээд АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох эсэхийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ. Мөн хурлаар АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here