“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ий хүрээнд 102 халдвартай хүнийг илрүүллээ

514

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өнгөрсөн 24 цагт 36903 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 55 хүнээс халдвар илэрчээ. 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн байна.

[Tweet “Ингэснээр 102 хүн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд хадлвартай болох нь тогтоогдоод байна.”]Бусад нь өмнө нь халдвар авсан хүмүсүийн анхны болон ойрын хавьтлаас илэрчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо 1852 болсон. Улсын хэмжээнд 2178 хүн кластераар өвчилжээ. Зөөвөрлөгдөн орж ирсэнтэйгээ нийлээд улсын хэмжээнд 2693 хүн халдвар авсан байна. Үүнээс 1930 нь эдгэрсэн. Нийт 745 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд-2, хүнд-6, хүндэвтэр-80, хөнгөн-635 хүн байна.

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг:

-Өчигдөр/2021.02.21/32 мянган өрхөөс шинжилгээ авах байсан ч 51 мянган өрхөөс шинжилгээ авсан. Иргэд ажилдаа явахад шинжилгээ нэхэх байх гэдэг үүднээс нэг гэр бүлээс олон хүн өгч байна. [Tweet “Өнөөдрөөс БЗД-т 10 мянга орчим өрхөөс шинжилгээ аваад “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ дуусна.”] Явуулын 50 багаар шинжилгээг авна. Өрх бүрээс нэг л хүн өгнө. Гэхдээ цаашид тандалт, судалгаа үргэлжилнэ. Бусад дүргүүдэд шинжилгээ өгч амжаагүй өрхүүдийг явуулын багууд дахин аваад явж байна.

Вакцин тариулсан хүнд 14 хоногийн дараа дархлаа үүснэ

Астразеника вакцин ирсэн. Нэг хүнд 2 тун хийнэ. Вакцин хийлгэсэн хүн хэр хугацааны дархлаатай болох бол? Ямар сөрөг үр нөлөө байгаа вэ?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

– 75 мянган хүнд хийнэ. Бид үйлдвэрлэгчийн зааврыг барьж ажиллана. Үйлдвэрлэгчийн заавраар 21-28 хоногийн хугацаанд хоёр удаа тарина. 14 хоногийн дараагаар дархлаа үүснэ. Бидэнд өгсөн мэдээллээр Астразеника вакцин 95 хувийн үр дүнтэй. Эмчийн үзлэгт орсны дараагаар вакцин хийнэ. Тухайн үед ямар нэгэн өвчтэй, хурц халдварт өвчнөөр өдвсөн, халуурсан гэх мэт хүмүүст хийхгүй.

Халдварын тоо өдөр бүр нэмэгдээд байна. Голомтуудаа яг хумиж чадсан уу?

-[Tweet “Нийт 12 хоногийн хугацаанд 102 хүнийг халдвартай байсныг тогтоолоо.”] Энэ 102 хүн цаашаа 1000 хүнд халдвар тараах эрсдэлтэй байсныг илрүүлсэн гэсэн үг. Нийт 130 гаруй голомт бий. Тэдний 30 гаруй нь идэвхитэй. Энэ 12 хоногийн хугацаанд хөл хориог 95 хувь тогтоосноор голомтууд хяналтад орсон гэж мэргэжлийнхэн үзэж байна.

Албан газар дагасан том голомтуудыг бид хяналтад авсан. Одоо гэр бүл дагасан жижиг голомтууд байна.

Астразеника вакцинаас өөр ямар вакцинууд, хэзээ ирэх вэ?

-Өнөө орой мөн Ценифарм вакцин бууна. Зөвшөөрөл нь хүлээгдэж буй вакцин. Зөвшөөрөл гарангуут тарьж эхэлнэ. Мөн Спутник, Файзер вакцинууд орж ирнэ.

 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here