Монгол Улсад улстөрийн хүчин байгуулдагдсаны түүхт 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан МАН, МАХН-ын удирдлагууд хамтран Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Улстөрийн нам байгуулагдсаны 100 жил ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Монгол Ардын нам байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлж байжээ.
Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон УИХ-ын зарим гишүүд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ЕНБД Б.Тулга нарын хүмүүс оролцлоо.