Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж эхэлсэн.
Гэвч үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсээд байгаа юм.
Иймээс [Tweet “НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах тоог гурав дахин нэмэгдүүлж, 22 болгохоор болжээ.”]
Мөн Шадар сайд УОК, НОК-ийн удирдлагуудыг дуудан цаг үеийн тулгамдсан асуудал болох хөдөө орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авах, сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгожээ