[Tweet “Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн 14-р хорооны 9-р байрны гадаа хуралдлаа.”]
1. Хурлаар вакцинжуулалтын талаар ерөнхий мэдээлэл олгох
2. Тусгаарлалт авсан байшин хороолол, гэр хороололд дүүргийн Онцгой комиссоос ямар арга хэмжээ авдаг талаар
3. Шинжилгээний цэг нэмэх асуудлаар
4. Улс, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн талаар мэдээлэл өглөө.
Хурал 120 минутын турш гадна талбайд үргэлжилсэн бөгөөд хурлын үеэр иргэд вакцин, шинжилгээ, хийж буй ажлуудтай холбогдуулан асуулт асууж холбогдох хэлтэс, газраас хариултаа авлаа.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:
-Баянзүрх дүүргийн Онцгой комисс одооноос нэг өрөөнд орж хуралдахаас илүү нөхцөл байдалтай өөрсдөө танилцаж газар дээр нь хуралдаж газар дээр нь асуудлуудаа шийдэж явах болно. Хүн аливаа ажлыг хийхдээ алдаа оноо гаргаж болдог. Харин бид бол алдах эрхгүй хүмүүс шүү гэж комиссын гишүүдэд хэллээ гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.