Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өргөдлөө өгчээ

919

Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ. Түүнийг чөлөөлөх, томилох асуудлыг өргөдлийнх нь дагуу ирэх долоо хоногт хэлэлцэж шийдэх юм байна.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өнгөрсөн/2018/ оны 11-р сард өөрийн эзэмшлийн “Цэн стайл” гэх компаниараа дамжуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас/ЖДҮХС/ 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байдаг. Тиймээс түүнийгөөрийн нэр нөлөөгөө хууль бусаар ашигласан гэж үзэн өнгөрсөн онд бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан юм. 

Харин түүний оронд хэнийг Ерөнхий аудитор болгох нь одоогоор тодорхойгүй байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here