Төрийн албан хаагчдыг хомроголон хүчээр вакцин хийхээ болиоч!
Вакцин хийлгэх эсэх нь сайн дурын бөгөөд сонголттой байх ёстой биз дээ!
Хууль хүчний байгууллагад ажилладаг танил маань ярьж байна.
-Хоёр гурван өдөр Ковид тусаад босч ирлээ.
-Халдвар авчихаа юу?
-Үгүй ээ. 3 хоногийн өмнө Астразенека вакцин хүчээр хийлгэчихсэн чинь яг Ковидын шинж тэмдэгүүд нь илэрдэг байна штэ.
-Яаж байна вэ?
-Хоолой сэрвэгнээд, халуураад, өглөө бүр яг шартчихсан юм шиг толгой хүндэрч босч ирлээ. Яг нөгөө ковидын шинж тэмдэг илэрч байна шүү. Уг нь би Спутник л хийлгэе гэж бодож байсан юм.
-Тэгээд?
-Манайх зөвшөөрөөгүй юм шиг билээ.Уг нь зарим газрууд авчирсан л гэхийн
-Астраг тэгээд яах гэж хийлгэсэн юм бэ?
-Өө биднийг чинь дээрээс дарамтлаад л бөөнд нь хүчээр хийлгэчихэж байгаа юм чинь
-Эмчдээ халуурч байгаагаа хэлсэн үү?
– Байгууллагынхаа эмчид хэлсэн.Ихэнхид л ийм шинж тэмдэг илэрч байгаа гээд тоогоогүй ээ. Гэхдээ зарим хүмүүст шинж тэмдэг илрээгүй гэсэн. Би ч сүүлдээ бүр юу ч хийлгэчихэв дээ л гэж бодлоо шүү.
-Вирусыг биед хүчээр суулгаж байгаа юм чинь тэгэх байхаа
-Гэхдээ нэг л биш ээ. Ингэхэд чи хийлгэсэн үү?
-Одоохондоо хийлгээгүй л байна.Яараад яахав.
-Зөв.Зөв.Сайн судлаарай.
Утсаар ийм л яриа боллоо. Нэр, албан тушаалыг нь зарлавал маргааш тэр ажилгүй болно биз!
Б.Отгон 2021.03.13