ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хууль бус газар олголттой холбоотой ноцтой мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Түүний хэлж буйгаар Их тэнгэрийн тусгай хамгаалалттай газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрыг хүртэл өмчилж, зарсан байна.
Л.Оюун-Эрдэнэ,
–
Харин шүүх, ялангуяа Захиргааны хэргийн шүүгч Мишигийн Батсуурь гэдэг нөхөр яаж шийдэхийг нь харъя гэж бодож байгаа юм. Дахиад тэр бүлэглэлийнхээ талд үйлчлэх үү, шударга ажиллах уу гэдгийг харъя.
Яагаад Найрамдал зуслангийн газрыг авчихдаг юм, яагаад Драмын театрын талбайг авчихдаг юм, яагаад Нийслэлийн захиргааны урд талбайг авчихдаг юм? Яагаад Нийслэлийн засаг даргын тамгын газрыг авчихдаг юм? Одоо Төрийн ордон ч өмчлөгдсөн байж магадгүй шүү.
Эрдэнэттэй холбоотой ажилладаг бусад компаниудад шалгалт хийж байгаа юу?
– Сангийн яамнаас шалгалт орчихсон. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авснаас хойш нөгөө л “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Кью Эс Си” гэх зэрэг копманиуд л байгаа юм. 110 орчим сая долларын асуудал яригдаж байна.