УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхрийн ээлжит луйвар буюу Замын-Үүдийн иргэдэд гэрчилгээгүй байр шахсан үйлдэл

3226

Капитал банк дампуурлаа зарлаад сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Гэвч Капитал банкны хохирогчдын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд л гэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Капитал банкны хохирогчид гарч ирлээ.

Үзэгч таны харж буй 65 айлын энэхүү орон сууцыг Замын-Үүд суманд 2016 онд ашиглалтад оруулжээ. Уг барилга баригдсан газар нь Замын-Үүд сумын иргэн н.Анхбаяр гэгчийнх бөгөөд н.Анхбаяр, орон сууцыг барихдаа тодорхой хэмжээний зээлийг Замын-Үүдийн Капитал банкны салбараас гаргуулж авчээ. Улмаар Капиталд өрөө төлж чадаагүй учир байрыг Капитал банк өрөндөө авсан байдаг аж. Ингээд Капитал банк “хамсаатан” компани болох “Бишрэлт” компани руу байрыг шилжүүлж, иргэдэд зарж эхэлжээ. 

Ингэхдээ иргэдийг залилан, хуурч эхэлсэн байна.

Тухайлбал,Замын-Үүд сумын иргэн Ц.Отгонжаргал “Бишрэлт групп”-ийн охин компани болох “Юнайтед эйшн проперти” ХХК, Капитал банкны Замын-Үүд салбартай гурвалсан гэрээ хийж метр квадратыг нь 1,5 сая төгрөгөөр тооцон урьдчилгаа 30 хувиа төлөн 62,1 сая төгрөгийн орон сууц худалдан авчээ. Гэвч тэрээр саяхан л залилуулсанаа мэджээ.

 

 

 

 

ЯАГААД ЗАЛИЛАН ГЭЖ?

Нэг. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байр

155-р байрыг 2016 оны 09-р сард Улсын комисс хүлээж авчээ. Гэвч уг барилга нь чанарын шаардлага хангахгүй, төвийн шугамд ч холбогдоогүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар 2017 оны 09-р сард Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс, 2018 оны 01-р сард Улсын дээд шүүхээс тус тус шийдвэр гаргаж Улсын комиссын актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс хүчингүй болгосон уг барилгаа иргэдийн мэдээлэлгүйг далимдуулан, хууль бусаар зарсан байна.


Хоёр. Капитал банк байрны гэрчилгээ/ордер/-гүй байранд зохиомлоор зээл олгох нэрээр иргэдийн мөнгийг авчээ

2016 онд ашиглалтад орсон гэх уг байрыг 40 орчим иргэнд зарахдаа нэгэнд нь ч байрны гэрчилгээ/ордер/ өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэд байрны гэрчилгээгээ /ордероо/ “удахгүй гарна” гэх үгэнд нь итгэн ийн худалдаж авчээ. Гэвч Капитал банк ямар ч гэрчилгээгүй байранд зээл олгох нэрээр иргэдийн мөнгийг татан төвөлрүүлжээ.

Гурав. Уг байр нь төвийн халаалт, дулааны системд холбогдоогүй

Төвийн халаалт, дулаанд холбогдоогүйгээс үүдэн айлууд орон сууцны хэрэглээний зардалд маш өндөр төлбөр төлдөг байна. Нэг айл сард байрны халаалт, дулааны мөнгө 250,000 орчим төгрөг төлдөг. Ингэхдээ байрны урсгал зардлын мөнгийг мөн л хэн нь мэдэгдэхгүй хувь хүний данс руу шилжүүлдэг тухайгаа ярьж байв. Мөн ашиглалтад ороод гуравхан жилийн нүүрийг үзэж буй уг байранд дусаал дусаж, ан цав гарч, иргэдийн ая тухтай амьдрах ямар ч боломжгүй болжээ.

  

Дөрөв. Байраа зарахдаа хууль зөрчин зарим иргэдэд тагтаа/балкон/ үнэлж заржээ

Орон сууцны барилгын норм, нормативын журамд зааснаар орон сууцны тагтыг метр квадратад оруулж тооцох ёсгүй. Гэтэл уг орон сууцыг зарахдаа зарим айлд тагтыг нь нэг сая төгрөгөөр үнэлэн заржээ. /Байрыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхрийн эзэмшлийн Бишрэлт группийн охин компаниуд болох “Бишрэлт пропертиз”, “Юнайтед эйшн проперти”, “Голден сэркл” зэрэг 10-аад компаниудаараа дамжуулан заржээ./

Тав. Монгол банк болон Капитал банкууд хамтран гэрчилгээгүй байранд зээл олгожээ

Капитал банкны Замын-Үүд салбараас уг байран дээр иргэдэд зээл олгоно гэж гэрээ хийхдээ “удахгүй 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлнэ” хэмээн амлажээ. Гэвч өнөөдрийг хүртэл зарим айлуудыг 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлээгүй байгаа нь иргэдийг хууран мэхэлсэн үйл явдал болжээ.

Харин зарим айлуудыг ипотекийн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн ч Монгол банк яагаад гэрчилгээгүй байранд зээл олгов гэдэг нь мөн л анхаарал татна.


Гэвч ингэж улаан цагаан луйвардуулсан оршин суугчид өнөөдөр хэрхэхээ мэдэхгүй байрны гэрчилгээ ч үгүй, мөнгө ч үгүй, тог цахилгаан ч үгүй тоосгон байшинд сууж байна. Капитал банк дампуурж Монгол банк руу шилжсэнээр Монгол банкнаас тус байрыг битүүмжлэх сураг ч гарч, оршин суугчдыг сандаргаж байна. Харин иргэдийг хохироосон энэ луйварыг хэн хариуцаж, хэн иргэдийн хохирлыг барагдуулах вэ гэдэг асуулт л үлдэж байна!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here