Засгийн газраас зарласан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засагаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд дотоодын зах зээлээсээ бонд хэлбэрээр санхүүжилт босгож, уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ гэж тусгажээ.
Энэ дагуу [Tweet “Эрдэнэс тавантолгой компани өнөөдрөөс эхлэн 2 их наядын төгрөг болон долларын бонд босгохоо зарлалалаа.”]
Эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:
-Өнөөдрөөс арилжаа нээгдлээ. [Tweet “Эрдэнэс тавантолгой компани бизнес эрхлэгч, хувьцаа эзэмшгчиддээ олгож байгаа боломж бол “ЭТТ бонд””].
Бондыг дараах таван төрлийн төсөлд санхүүжүүлнэ.
Эхнийх нь усан хангамжийн төсөл. [Tweet “Говийн ногоон байгууламж, усан хангамжийг санхүүжүүлнэ.”] Хамгийн гол нь үйлдвэрлэлийн зориулалтаар ихээхэн хэмжээний ус хэрэгтэй учир. Усан хангамжийн төсөл нь 4,4 хувийн өгөөжтэй.
2-рт, [Tweet “Нүүрс баяжуулах үйлдвэр. Өртөг бууруулах, ЭТТ брэндийг бий болгох, эцсийн бүтээгдэхүүн бий болгох, өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх төсөл.”] Дотоодын өөрийн өгөөж нь 29,4 хувь.
3-рт, [Tweet “Тавантолгой дулааны цахилгаан станци. Экспортын эрчим хүчийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдолтой”]. Говийн бүсийн үйлдвэрлэлийн эрчим хүчийг бүрэн хангах хүчин чадалтай, 450 мВатт-ын цахилгаан станци. Үүний дотоодын өөрийн өгөөж нь 15,5 хувь.
4-рт, Төмөр замын төсөл. Төмөр замын хоёр төсөл бий. Шинээр гарц нэмэгдүүлэх, өртөг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Энэ хоёр төмөр замын өөрийн өгөөж нь 8,5-9,5 хувь.
5-рт, Компанийн үйл ажиллагааны хэмнэлт бий болгох, өртөг зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олборлолт, өөрийн тоног төхөөрөмжтэй болох, хоёр төмөр замыг холбох хэсэг, төв логистикийн болон нэгдсэн логистикийн төв гэх мэт төслүүд байна. Эдгээр төслүүд монголдоо төдийгүй, бүс нутагтаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Нөгөө талаар Эрдэнэс тавантолгой компанийн хувьцаатай, бондтой, хөрөнгөө өсгөх том боломж. Иймд хөрөнгө оруулагч та бүхэн идэвхтэй оролцоорой.