Аргаль, янгирт өвс дөхүүлж өгчээ

317
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарын онц аюулт байгалийн гамшиг тохиолдсоны улмаас Их газрын чулууны ууланд өвс ургамал үндсээрээ ховхорч, битүү элсэн бүрхүүл үүсч зэрлэг амьтдын амьдрах орчин, экосистем алдагдан идэш тэжээлийн гачигдалд орж аргаль, янгир устаж үгүй болох аюул нүүрлэжээ.
Тиймээс Дундговь аймгийн хэмжээнд тусламжийн аян өрнүүлж, уг аянд Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчид нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлан Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын Ерлөг хайрхан, Ёрвон хайрхан, Хулгарын хад, Ихрийн хад, Бурхантын тагт, Баян-Уулын 2 цэг, нийт 7-н цэгт 100 боодол өвс тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авчээ.
 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here