Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал К.А.Дмитриев нартай удаа дараа захидлаар харилцан, цахимаар ярилцсаны үр дүнд ОХУ-аас татан авах Спутник V вакцины худалдааны гэрээг байгуулсан байна. Гэрээ ёсоор эхний ээлжийн вакцин дөрөвдүгээр сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр болсон тухай Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ОХУ-аас Спутник V вакцины 300,000 тунг нь хандиваар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ярилцаж байгаа” гэж мэдээллэж байсан юм.
Энэ мэтээр Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлж ажиллаж байна.
Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, мөн энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэж Сангийн сайд Б. Жавхлан өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээллээ.