Засгийн газрын хуралдаанаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж байна

794
[Tweet “Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.”]

Засгийн газрын хуралдаанаар:

– Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,

– “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,

– Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,

– Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,

Танилцуулахаар:

– Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,

– Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэж магадгүй гэх таамаг байна. Манай улсад өдөрт бүртгэгдэж буй коронавирусийн халдварын тоо 800 давж байгаагаас үүдэн хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-аас удаа дараа гаргаад байгаа билээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here