Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцжээ

345

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьжээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.

Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
[Tweet “Ярилцлагын үеэр нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх нь  чухал гэдэгт санал нэгджээ.”]

Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here