Бямба гарагаас эхлэн 15 хоног хатуу хөл хорио тогтоохоор боллоо

1130

Засгийн газар ээлжит усаар хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар өглөө.  

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Цар тахлыг даван туулах цор ганц арга бол вакцинжуулалт юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт иргэдийнхээ 26 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна. Азидаа дархлаажуулалтаараа дээгүүр байранд явж байна. Бид дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Долдугаар сарын 1-н гэхэд зорилтот хүн амаа бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна. Вакцины эхний тунд хамрагдсан иргэд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байгаа гэх тоон мэдээ бий.

Тиймээс халдвар хамгааллын дэглэм баримталж, халдварын тархалтыг бууруулах үүднээс УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газраас дэмжиж, 15 хоног “Улаан” түвшинд шилжихээр шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд 15 хоногийн турш хөл хорио тогтооно. Хөл хорьсонтой холбогдуулж, иргэн бүрт /Монгол улсын 3.3 сая иргэн/ 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. 

Оюутолгойтой холбоотой Дубайн гэрээг цуцлах маргаан олон улсын шүүх дээр явж байгаа. Эхний маргаан дээр ялсан. Татвартай холбоотой саналыг Оюутолгойн тал хүлээн аваад 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-[Tweet “Хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөг олгоно. Өнөөдрөөс иргэдийн данс руу олгож эхэлнэ.”] Хүүхдэд ч олгоно. Хүүхдийн мөнгөний данс, тэтгэврийн данс, 1072 хувьцаа эзэмшдэг зэрэг бүртгэлтэй данс руу нь ороод явна. Харин дансгүй иргэдийг дансжуулна. .

Пфайзерын нийлүүлэлтэд санаа зовох хэрэггүй. Зорилтот бүлгийн хүмүүсийн тооноос хэд дахин их Пфайзер орж ирнэ.

Шадар сайд С.Амарсайхан: 

-[Tweet “Өмнө нь үйлчилж байсан шиг 15 чиглэлийн байгууллага хэвийн ажиллана.”]. Улаанбаатар хотын нэг сая иргэнд тавдугаар сарын 1 гэхэд нэгдүгээр тунг, 50 хувьд нь хоёрдугаар тунг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Нас баралт нэмэгдэж байгаа. Ялангуяа, ахмад настнууд өвчлөх магадлал өндөр байгаа. .

Хоёрдугаар тунгийн төлөвлөгөө гарсан. Эхний тунгаа Синопак хийлгэсэн бол хоёр дахь дээр мөн адил вакцин хийнэ. Нэг, хоёр өдрийн нааш цааш хугацаа хөдөлж болно.

Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагааг нь хязгаарлах болон хязгаарлахгүй чиглэлүүдийг танилцуулж байна:

хариулах

Please enter your comment!
Please enter your name here